
Нөөцийн махыг “Хүчит шонхор” захад шөнийн цагт бөөний үнэ 4000 төгрөгөөр зарж борлуулж байна гэсэн иргэдээс ирсэн мэдээллийн дагуу түүнээс тодруулж асуухад “Нийслэлийн нийт хүн ам өдөрт 200 гаруй тонн мах хэрэглэдэг бөгөөд нөөцийн махнаас өдөрт 167 цэгт 75 тонн мах зарж, борлуулж байна. Мөн мах борлуулж буй цэгүүдтэй нэг хүнд таваас дээш кг-аар худалдаалахгүй гэсэн гэрээг байгуулсан. Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Монголын махны холбооноос хангалттай хэмжээнд хяналт тавин ажиллаж байгаа болохоор борлуулах цэгүүдээс гадуур худалдаалах боломж байхгүй” гэж үзэж байна. Ирэх сарын нэгэн гэхэд нөөцийн мах дуусах тооцоо гарч байгаа юм.
Д.Долгор