Нуландын хэлснээр, Лавров айлчлалтай байгаа ч Керри түүнтэй ярилцах хүсэлтэй байгаа аж. Төрийн нарийн бичгийн дарга Өмнөд Солонгос, Япон, Хятадын Гадаад хэргийн сайд нартай холбоо барин ярилцсан байв. Лавровтай холбоо барих оролдлогоо үргэлжлүүлж байна гэж Нуланд хэлжээ.
Нуландын мэдэгдэлд тайлбар хийсэн нэгэн сэтгүүлч, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Лавровтай утсаар ярих үеэр тэр дандаа айлчлал хийж явдаг гэж тэмдэглэжээ. Өмнө нь Төрийн нарийн бичгийн дарга байсан Хиллари Клинтоныг утсаар ярих гэхэд нь Лавров олдохгүй байв. Хоёр дипломатууд ярилцаж чадах болов уу гэсэн сэтгүүлчийн асуултад Нуланд хариулахдаа үүнд найдаж байна гэжээ.
РИА Новости агентлагийн мэдээгээр одоо Лавров Африкт айлчилж яваа гэнэ. Сануулахад Хиллари Клинтон тушаалдаа дөнгөж ороод танилцах маягаар улстөрчидтэй утсаар ярьсан юм. Харин тэр Лавровтай л холбогдож чадаагүй байв.