Аюулт үзэгдэл, осол 452 удаа гарчээ

Хуучирсан мэдээ: 2013.02.14-нд нийтлэгдсэн

Аюулт үзэгдэл, осол 452 удаа гарчээ

Аюулт үзэгдэл, осол өнгөрсөн сард 452 удаа гарсан гэж статистикийн мэдээнд дурджээ. Үүний улмаас таван хүн амь насаа алдаж, 0.2 мянган толгой мал,амьтан хорогджээ. Мөн дээрх хугацаанд объектын түймэр 428 удаа гарч, мал, амьтны халдварт галзуу өвчин, 3.5-аас дээш магнитудын газар хөдлөлт тус бүр есөн удаа бүртгэгджээ. Гол, нуурын усанд хүн унасан осол гурван удаа, химийн хорт бодисын алдагдалтай холбоотой ослын дуудлага хоёр удаа, малын гоц халдварт цэцэг өвчин нэг удаа бүртгэгдсэн байна.  Аюулт үзэгдэл, ослын улмаас 3.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Аюулт үзэгдэл, ослын тохиолдол өмнөх оны мөн үеийнхээс 109-өөр нэмэгдэж, амь насаа алдсан хүний тоо наймаар буурав.

Ус, цаг уурын хүрээлэнгийн мэдээгээр хамгийн их хур тунадас өнгөрсөн сард Хэнтий аймгийн Баян-Овоо суманд орж 8.5 мм-т хүрчээ. Мөн Өмнөговь аймгийн Ханбогд суманд 6.7 хэм хүртэл дулаарсан нь хамгийн их температур байгаа бол  Завхан аймгийн Тосонцэнгэл суманд хамгийн бага температур тохиож, -47.2 хэм хүртэл хүйтэрсэн байна. Салхины хурд Баян-Өлгий аймгийн Өлгий, Өвөрхангай аймгийн Хархорин суманд 24 м/с хүрчээ.

Д.ЦЭЦЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж