Энэ удаа Азийн аваргын цолны төлөө 32-р сургуулийн сурагч, 16 настай, залуу тамирчин Б.Гантогтох өрсөлдөхөөр болжээ. Тэрбээр Якутын хашир туршлагатай тамирчинтай тулалдана. Манай кикбоксчидоос Ө.Саруул-Од, Ө.Төрбаяр нар Азийн аваргын бүсийг эх орондоо авчирч байсан байна.
Б.Гантогтох 2008 оноос “Мишээл” группын дэргэдэх “Мишээл” кикбокс сургалтын төвд О.Алтанпүрэв багшийн удирдлага дор кикбоксоор хичээллэж эхэлснээс хойш 2010, 2011 оны кикбоксын өсвөр үеийн улсын аваргын алт, мөнгөн медаль, 2012 оны Нийслэлийн спортын 11-р наадмын насанд хүрэгчдийн мутай боксын тэмцээний мөнгөн медаль, 2012 оны Нийслэлийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, 2013 оны боксын насанд хүрэгчдийн УАШТ-нд амжилттай оролцжээ. Тэрээр мэргэжлийн дүрмээр нийт дөрвөн тулаан хийж ялагдалгүй явна.
Тэрбээр тэмцээнийг сурвалжлах “ТМ” телевизийн баг болон дасгалжуулагч О.Алтанпүрэвийн хамтаар энэ сарын 25-нд Якутыг зорих ажээ.