Г.Эрхэмбаяр арсланд дэд хурандаа цол олголоо

Хуучирсан мэдээ: 2013.02.14-нд нийтлэгдсэн

Г.Эрхэмбаяр арсланд дэд хурандаа цол олголоо

Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээх усан могой жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, "Таван хан" дэвжээний бөх, "Сүлд" спорт хорооны тамирчин, Монгол Улсын арслан Гунаажавын Эрхэмбаярыг өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/-ын удирдлагууд хүлээн авч уулзжээ. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа, “Сүлд” спорт хорооны тамирчин юм. Сар шинийн барилдаанд түрүүлсэн хүчит арсланд ШШГЕГ-аас дэд хурандаа цол олгохоор шийдвэрлэснийг өнөөдөр түүнд дуулгаж, уулзалтын үеэр цолыг олгосон байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж