Шинээр тусгаар тогтноод удаагүй байгаа Бүгд Найрамдах Өмнөд Судан Улстай гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, тус улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах UNMISS /United Nations Mission in South Sudan/ ажиллагаа болон тус ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 850 хүний бүрэлдэхүүнтэй батальон, цэргийн холбогч офицерууд, тус ажиллагааны хүчний штабт ажиллаж буй штабын офицеруудын үүрэг гүйцэтгэлттэй танилцах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж айлчлахаар ийнхүү мордож байгаа юм.
Айлчлалын бүрэлдэхүүнд Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав нарын албаны хүмүүс багтаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн энэхүү айлчлал нь Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн үүрэг гүйцэтгэлтэй газар орон дээр нь танилцсан анхны түүхэн айлчлал болно.