Шөнийн клубууд 00 цагаас хойш ажиллахгүй

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Шөнийн клубууд 00 цагаас хойш ажиллахгүй

Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр дүүргийн Засаг дарга, Цагдаагийн хэлтсийн дарга нартай уулзаж, хотын иргэдийн аюулгүй орчинд амьдрах боломжийг хангахын тулд хэрхэн ажиллах талаар ярилцлаа. Хотод архидалт их байгаа болон баар цэнгээний газрууд, орон сууц, хорооллын дундах архи худалдаалдаг дэлгүүрүүд цаг барьдаггүй, хууль дүрэм сахихгүй байгаа нь архидалтыг өдөөх болсон, архидалтаас үүдсэн гэмт хэрэг ч буурсангүй гэж тэд үзэж байна. “Дэлхий нийтээр  зохистой хэрэглээнд шилжиж байгаа үед бид ч бас дагах ёстой. Ингэхийн тулд хотын зүгээс мэргэжлийн байгууллагуудын уялдааг сайжруулахын төлөө ямар ч чиглэлээр шийдвэр гаргахад бэлэн байна. Та бүхэн шат шатандаа хэрхэн ажиллах, арга хэмжээ авах болон олон нийтийн байгууллага, иргэдийн хүчийг энэ үйлст яаж хандуулах талаар маш боловсронгуй санал гаргаад ир .Энэ ажлыг бид л цэгцэлнэ. Өөр хэн ч биш. Цагдаа сайн ажиллаж байгаа ч иргэд аюулгүй орчинд сэтгэл ханамжтай биш байна. Энэ нь нэг талаас цагдаагийнхан нөхцөл байдалд хэт дассантай холбоотой” гэж хотын дарга анхааруулж байна.
Түүний үзэж байгаагаар “Илүү цагаар ажилладаг баар, цэнгээний газруудыг хаах, тусгай эрхийг нь хүчингүй болгох, хүчингүй болгосон эрхийг нь журмын дагуу ажиллах ам мөчгөө өгч дахин сэргээхээр болсон тохиолдолд цагдаагийн байгууллага, иргэдийн саналыг үндэслэж шийдвэрлэх нь зөв. Архидан согтуурах, түүнтэй тэмцэх ажилд иргэдийн хүчийг илүү татах нь зүйтэй. Хот эзэнтэй, эзэн нь иргэд өөрөө. Тиймээс хотод архидалт үгүй болоход иргэд л илүү туслах” гэнэ. Тиймээс удахгүй шөнийн цагаар ажилладаг томоохон диско клубууд 00,00 цагаас хойш ажиллахгүй болох нь ээ. Учир нь цаг хэтрүүлэн ажилладаг шөнийн клубууд, баар, дэлгүүрүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг оруулж ирэхийг хотын дарга үүрэгдлээ.
Л.ХАЛИУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж