Гадаад худалдааны алдагдал буурчээ

Хуучирсан мэдээ: 2013.02.14-нд нийтлэгдсэн

Гадаад худалдааны алдагдал буурчээ

Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны нэгдүгээр сард 254,6 сая ам.долларын алдагдалтай гарч байсан бол энэ оны нэгдүгээр сард 216,5 сая ам.доллар болон буурчээ. Энэ нь өмнөх оныхоос 38,1 сая ам.доллар буюу 14,9 хувиар буурсан гэсэн үг юм. Ийн алдагдал буурахад импортын өсөлт экспортынхоос 16,5 пунктээр буурсантай холбоотой гэж Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн макро эдийн засгийн статистикийн газрын дарга Б.Бадамцэцэг хэлж байлаа. Гадаад худалдааны нийт эргэлт 779,7 сая ам.доллар болж нэмэгдсэн байна. Үүн дотор 281,6 сая ам.доллар нь экспортод, 498,1 ам.доллар нь экспортын хэмжээ ажээ. Экспортын 97 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн аж.

Д.СУРА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж