Шведэд монгол бөхийн барилдаан болов

Хуучирсан мэдээ: 2013.02.14-нд нийтлэгдсэн

Шведэд монгол бөхийн барилдаан болов

Швед дэх “Бид Монголчууд” урлагийн ажилтны холбооноос сар шинийн баярыг тохиолдуулан тус улсад амьдарч байгаа ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлэн баярын цайллага зоxион байгуулжээ. Цайллагад 60-75 насны 40 гаруй ахмад буурал оролцов. Сар шинийн баяраар Швед дэх монголчууд үндэсний бөхийн барилдаан зохион байгуулж, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд бяр хүчээ үзсэн байна. Тэднээс Дундговь аймгийн xарьяат аймгийн арслан Я.Мөнxтөр түрүүлж, аймгийн начин Н.Отгонбаатар үзүүрлэн, сумын заан О.Бямбажав, залуу бөх  Б.Мөнхжаргал нар шөвгөрсөн байна.

Швед дэх монголчууд сар шинийн Үндэсний бөхийн барилдааныг анх удаа зохион байгуулсан нь гадаадад суугаа иргэддээ түүх, зан заншил, уламжлал, соёлоо таниулах, үндэсний спортоо хөгжүүлэхэд ихээхэн дөхөм болсон байна. Швед дэх Монголчуудын Үндэсний Холбоо, “MGL” спорт клубээс ЭСЯ-ныхаа дэмжлэгтэйгээр зохион байгуулсан энэхүү барилдааныг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тогтжээ.

Д.ЦЭЭНЭ

    
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж