Гэгээн хайрын баярын өдрийг тохиолдуулан Улсын драмын эрдмийн театр/УДЭТ/-ын хамт олон үзэгч олондоо Виктор Гюгогийн зохиол “Парисийн дарь эхийн сүм” дуулалт жүжгийг ганцхан удаа тоглохоор болжээ. Уг жүжиг өнөөдөр орой 19 цагт УДЭТеатрт тоглогдох бөгөөд хүрэлцэн ирсэн хосуудад гарын бэлэг гардуулах гэнэ. Мөн тус театр энэ сарын 20-оос “Гэгээн Муза” хүртсэн долоон жүжгээ толилуулна. Харин театрын зүгээс ирэх гуравдугаар сарын 20-27-ыг дуустал буюу Дэлхийн театрын өдрүүдэд “Гэгээн Муза”-д нэр дэвшүүлж буй цоо шинэ жүжгүүдээ тоглох юм байна.
УДЭТ-ын хамт олон 2013-2014 оны өвөл цагийн нээлтээ Дэлхийн утга зохиолын ноён оргилоор зүй ёсоор нэрлэгддэг Мигель де Сервантесийн “Дон Кихот”-оор хийхээр төлөвлөжээ.
Т.ДАРХАН