Улсын драмын эрдмийн театр/УДЭТ/-аас өнгөрсөн онд явуулсан судалгаагаар залуучууд, болон хүүхдүүдэд зориулсан жүжиг нийгэмд шаардлагатай байна гэсэн дүгнэлт гарч, зохиолчдын дунд орчин үеийн сэдэвтэй жүжгийн уралдааныг зарласан билээ. Уг уралдааны бүтээл хүлээн авах хугацаа маргааш буюу 2-р сарын 15-ны 18 цагаар дуусгавар болох гэж байна. Соёл, спорт, аялал жуулчлалын яам/ССАЖЯ/-тай хамтран зохион байгуулж байгаа уг уралдаанд өнөөдрийн байдлаар 20 гаруй зохиолч орчин үеийн сэдэвтэй жүжгийн зохиолоо ирүүлжээ. Уралдааны шалгаруулалтыг УДЭТ-ын найруулагч, захирлуудын зөвлөлийн төлөөлөл болон ССАЖЯамны төлөөллөөс бүрдсэн шүүгчдийн баг хийх бөгөөд шалгарсан жүжгийг энэ оны III улирал гэхэд үзэгчдийн хүртээл болгохоор зорьж байгаа ажээ. Уралдаанд байр эзэлсэн жүжгийн зохиолийг улсын архивт худалдан авах юм.
Т.ДАРХАН