Нэгдүгээр амаржих газрын засвар дуусах дөхжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр амаржих газрын засвар дуусах дөхжээ

Засгийн газраас хоёр тэрбум төгрөг
гарган Нэгдүгээр амаржих газрын барилгад  бүрэн засвар хийж байгаа
билээ. Уг ажлын явц болон засвар товлосон хугацаандаа дуусах боломж
байгаа эсэхийг тус эмнэлгийн дарга Д.Энхбаяраас тодруулахад “Засварын
ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 90 гаруй хувьтай байгаа бөгөөд ирэх
сарын нэгэнд барилгын компаниас албан ёсоор хүлээлгэж өгөх юм. Харин
ирэх сарын хоёрноос эхлэн Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын газраас
ариутгал,халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээний шинжилгээ авч, эерэг гарсан
тохиолдолд байрандаа нүүж очно. Өөрөөр хэлбэл ирэх сарын 10-ныг хүртэлх
хугацаанд “Ачтан” эмнэлэгт 100 хүний ортойгоор эмнэлгийн үйл ажиллагаа
үргэлжилнэ” гэсэн хариултыг өглөө. Ирэх сарын 10-наас нэгдүгээр амаржих
газар өөрийн байрандаа нүүж орох юм.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж