Ийм үеийг туулаагүй хүн үгүй гэхэд хилсдэхгүй байх. Магадгүй уншигч та ч яг энэ хоромд хэн нэгний төлөө сэтгэл зүрхээ зориулан шаналж байж мэднэ.
Энэ асуудал эрэгтэй, эмэгтэй хэнийг ч ялгахгүй дайрдаг. Эрчүүд бүсгүйнхээ сэтгэлийг татах гэж бэлэг авч, ойр зуурын ажлыг нь амжуулж, болзох зөвшөөрөл авахын төлөө хангалттай удаан хүлээдэг. Эмэгтэйчүүд бардам сэтгэл, ихэмсэг зангаа хаяж “хайрын төлөө” бүхнийг хийхэд бэлэн болдог.
Аль алинд нь эрүүл ухаан, ичих сэтгэл, нэрэлхүү зан бараа сураггүй алга болсон байна. Нөгөө хүн чинь хариу өгөхгүй байх тусам та өөрийгөө түүний хүсэлд нийцүүлэх гэж улам зүтгэнэ. Хааяа нэг тэр нөр их зүтгэлийн чинь хариуг бага ч гэсэн өгвөл та жигүүр ургасан юм шиг хөөрөн баярлана.
Нэг л өдөр өөрийгөө үнэлэх, хүндлэх сэтгэл чинь эргэн ирэхэд та хэдэн сар, жилийг солиотой юм шиг өнгөрүүлснээ ухаарна. Тэгээд магадгүй энэ цаг хугацаандаа харамсч мэднэ. Ихэнх тохиолдолд ийм өрөөсгөл хайр урт насалдаггүй. Хүмүүс хэзээ нэгэн цагт бүтэхгүй юмны төлөө явж буйгаа ухаараад бууж өгдөг юм.
Заавал тэр цагийг хүлээлгүй, өөрийгөө сонжоод үзээрэй. Хэрвээ танд ийм хайр учирсан бол эртхэн түүнийг орхи гэж зөвлөе. Эцэст нь та л сэтгэлийн шархтай үлдэнэ шүү дээ. Таны хайр, үнэн сэтгэлийг ойлгохгүй байгаа хүний төлөө бүхнээ зориулах хэрэг байгаа гэж үү?
Хэрвээ дараах шинжүүд танд таарч байвал дээрх зөвлөгөөг ахин уншаарай.
Сонжоо : Та хайрынхаа төлөө дэндүү ихийг хийгээд байгаа юм биш биз?
Та түүний хайрыг цөхөрч шаналтлаа хүсдэг.
Тэр эцээст нь таны зүтгэлийн хариуд шагнал өгч байгаа юм шиг ханддаг.
Та л бүх төлөвлөгөөг гаргаж, байнга залгаж, мөнгөө зарцуулж, бэлэг худалдаж авдаг.
Таны зүтгэлийн хариуд тэр тоомжиргүй, бүр гомдмоор хариу өгдөг.
Та түүнийг алдах вий гэхээс байнга айдаг.