
Түүнчлэн Францын хөрш Испани улсын Малага хотод бас нэгэн эрэгтэй ажлын байр хомс байгаагаас ажилд орж чадахгүй байгааг эсэргүүцэн өөрийгөө шатаан амь үрэгдсэн байна. Франц, Испани зэрэг орны иргэд иймэрхүү байдлаар өөрийгөө шатааж, эсэргүүцлээ илэрхийлэх болсон нь Европын холбоонд эдийн засгийн хямралаас үүдэлтэй ажилгүйдэл эрс нэмэгдсэнтэй холбоотой гэж зарим шинжээчид дүгнэжээ.
Францад сүүлийн жилүүдэд ажилгүйдлийн төвшин өнгөрсөн 12 жилийн хугацаанд байгаагүй хэмжээнд хүрч, эрс нэмэгдсэн байна. Сүүлд хийсэн судалгаагаар Францад хөдөлмөрийн насны гурван сая гаруй хүн ажилгүй байна гэсэн үзүүлэлт гарчээ.
Б.АНХТУЯА