
Улсын хэмжээнд нийтдээ 80-90 мянган хүн ажил хөдөлмөр эрхэлдэггүй гэсэн мэдээ бий. Гэвч эдгээрийн 37,2 мянга нь хөдөлмөрийн бирж болон хөдөлмөр эрхлэлтийн албанд очиж бүртгүүлж, ажил идэвхтэй хайж буй хүмүүс ажээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 21 мянган хүн буюу 36 хувиар буурчээ. Харин 2012 оны эцсийн байдлаас харахад 1,4 мянган хүнээр нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Нэгдүгээр сарын турш 157 хүн ажилд оржээ. Эдгээрийн дийлэнх хувь нь барилгын салбарт, 18 хувь нь жижиглэн худалдааны салбарт ажилд орсон байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 45 хувийг суурь болон дипломын, бакалаврын боловсрол эзэмшсэн хүмүүс эзэлдэг аж. Ажил идэвхтэй хайгчдын 51 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол 58 хувь нь 25-34 насны залуус байна.
Д.СУРА