
“Майдар” цуврал комик нь хүүхэд, залуучуудад Монгол ёс заншил,соёл уламжлалыг таниулж, зөв ёс зүйг төлөвшүүлэх, манга болон комик номны хөгжлөөр дамжуулж тэдэнд гоо зүй урлаг уран сайхны боловсролыг олгох ач холбогдолтой цуврал зурагт ном юм.
Тус нээлтэнд Их Майдар сангийн ерөнхий зөвлөх, УГЗ, зураач, дизайнер Д.Эрдэмбилэг, Нийслэлийн Соёл Урлагийн газрын дарга Б.Батцэнгэл, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо зэрэг урлаг уран сайхны уран бүтээлчид оролцлоо.
Энэхүү комикийг бүх номын дэлгүүр болон супермаркетуудаар өнөөдрөөс эхлэн худалдаалж эхлээд байна.
“Их Майдар” Сан Маркетинг Олон Нийттэй харилцах алба Пи Ар хэлтэс, менежер Б.Мөнхмандах Оффис: 77112233 Гар утас: 99141980
Вэб:www.ikhmaidar.mn Имэйл:Mandah_1108@yahoo.com Facebook: Их Майдар төсөл