
Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн цалингийн дундаж 598 мянган төгрөгт хүрсэн байна. Цалингийн байдлыг ажиллагсдын хүйсээр ялган үзэхэд эрчүүдийн цалин 627 мянган төгрөг байгаа бол эмэгтэйчүүдийнх 572 мянган төгрөг буюу 54 мянган төгрөгөөр бага гарчээ. Эрчүүдийн хувьд хамгийн бага цалин нь 324 төгрөг байгаа бол эмэгтэйчүүдийнх 250 мянган төгрөг аж. Энэ нь салбар тус бүрийн цалин өөр өөр байдгийн аж ахуйн нэгж байгууллагын хариуцлага, өмчийн хэлбэрээс шалтгаалж буй ажээ. Ажил мэргэжлийн ангиллаар үзвэл хамгийн өндөр цалинтай хүмүүс нь хууль тогтоогч, төрийн болон төрийн бус байгууллагын удирдах ажилтан, менежерүүд юм байна. Тэдгээрийн цалингийн дундаж 968 мянган төгрөг гэнэ. Түүнчлэн өндөр цалинтнуудын жагсаалтын манлайд төсөвт байгууллагынхан жагсаж байна. Төсвийнхний дундаж цалин 637 мянган төгрөгт хүрчээ. Харин хамгийн бага цалинтай нь хоршооныхон ажээ. Тэдний дундаж цалин 250 мянган төгрөг. Хөдөө аж ахжйн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн цалин мөн 250 мянга байдаг ажээ.
Д.ЦЭЭНЭ