-Сар шинийн баярын өдрүүдэд гэмт хэргийн гаралт ямар байсан бэ?
-Сар шинийн өдрүүдэд цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Баярын гурван өдөр нийтдээ 400 гаруй хүнийг эрүүлжүүлсэн. Жирийн өдрүүдэд нийслэлд өдөрт 190-210 хүнийг эрүүлжүүлдэг. Тиймээс баярын өдрүүдэд иргэд согтууруулах ундааг харьцангуй боловсон, соёлтой хэрэглэсэн байна гэж болно. Мөн онц, ноцтой гэмт хэрэг бүртгэгдээгүй.
-Зам тээврийн осол гарсан уу?
-Баярын өдрүүдэд зам тээврийн осол нийт 12 бүртгэгдсэн байна. Үүнээс зургаан осол нь архи, согтууруулах ундаа хэрэглэснээс үүдсэн байсан. Мөн ослын улмаас нэг хүн амиа алдсан. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа.
-Хулгайн гэмт хэрэг ямар байсан бэ?
-Иргэд золголт хийхээр явахдаа гэрээ удаан хугацаагаар орхиж явснаас хулгайн хэрэг ихсэх хандлагатай байгаа. Гэрээ удаан хугацаагаар хаяж явахаар бол хөрш айлдаа захиж үлдээх, хоногоор орхиж явах болон шаардлагтай тохиолдолд цагдаагийн байгууллагын ажилтанд мэдэгдсэн ч болно шүү дээ. Мөн гэрийн цоож цуургыг бөхлөх, цонхны иш, төмрийг бөхлөх, далд цоож хэрэглэж заншихыг сануулж байна.