
төв Гандантэгчинлэн хийдийн хашаанд тагтааны арвай будаа зардаг 10 гаруй
хүн бий. Тэд нэг жижиг уут будааг 200-3000 төгрөгөөр борлуулдаг бөгөөд
өдөрт дунджаар 5000-10000 төгрөгийн орлоготой байдаг аж. Харин их
дүйчин өдрүүдэд тэдний орлого нэмэгддэг байна. Хамгийн эрэлттэй нь
300-500 төгрөгийн будаа аж. Дашрамд сануулахад, зуны эхэн сарын шинийн
15 буюу бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүрийг үзүүлсэн их
дүйчин өдөр нөгөөдөр тохиох гэж байна.
Б.Анхаа