Эдийн засгийн байнгын хорооны хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн байнгын хорооны хурал эхэллээ

Төрийн ордонд Эдийн засгийн байнгын хорооны хурал эхэлж байна. Өглөө 9 цаг 30 минутад эхлэх ёстой байсан байнгын хорооны хурал гишүүдийн ирц бүрдээгүй учраас нэг цагаар оройтож эхэллээ. Тус байнгын хорооны хурлаар  
Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хvний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилнэ. Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/ хэлэлцэх эсэх, Монголбанкны Эрдэнэсийн сангийн 2010 оны орлого, зарлагын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Түлш, эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн чадавхийг сайжруулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хэсгийн санал, дүгнэлт зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.

Б.Сүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж