Өнгө ба сэтгэлийн хөдөлгөөн

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Өнгө ба сэтгэлийн хөдөлгөөн

Хүний сэтгэл санааны байдал өнгө, гэрлээс ихээхэн хамааралтай байдаг аж. Хойд болон өмнө зүгийн хүмүүсийн зан авир ялгаатай байдгийг үүгээр тайлбарлаж болно. Хавар болж, өдөр уртсахад хүний сэтгэл санаа өөдрөг, ажиллах чадвар нэмэгддэг. Хэдийгээр хавар витамины дутагдалд ордог ч хүч чадал, тамир нэмэгддэг байна.
Ихэнх хүмүүс өвөл бухимдалд автдаг. Энэ нь янз бүрээр илэрдэг, хүндэрсэн тохиолдолд эмчид үзүүлэхээс өөр аргагүй болдог байна. Ийм өвчтнүүдийн 80 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Голдуу витамин, седатив бүтээгдэхүүн, физиотерапийн эмчилгээ хийлгэдэг ч үр дүн багатай. Харин сүүлийн үед өнгөөр эмчлэх арга их дэлгэрч байна. Учир нь өвчний гол шалтгаан нь өнгө, гэрэл дутагдах явдал юм.
Улаан өнгө: Маш хүчтэй нөлөөлдөг. Бие организмын бараг бүх эрхтэн, системийн ажиллагааг өдөөж идэвхжүүлдэг. Яагаад гэвэл хувьслын явцад гал түймэр, галт уул дэлбэрэх, цаг агаар муудахын өмнө нар улаан өнгөтэй мандах, шингэх зэргээр онцгой, түгшүүртэй үед хүн голдуу улаан өнгийг хардаг. Иймээс хүн биеийн бүх нөөцөө шавхаж, амьд үлдэхийн төлөө тэмцэлд биеэ бэлддэг байв. Бие ядарч туйлдах, зүрх судасны болон бөөр, гэдэс өвдөх үед улаан өнгөний эмчилгээ хийвэл тэсвэр хатуужлыг дээшлүүлж, идэвхжүүлэн, элдэв эргэлзээ айдсаас салгаж, өөдрөг үзэлтэй шийдмэг болгоно.

Улаан шар: Биеийг бүхэлд нь чийрэгжүүлж, биеийн болон оюуны үйл ажиллагааг, мөн бөөр, бүдүүн гэдэсний ажиллагааг идэвхжүүлдэг. Энэ бол мандаж буй болон шингэж буй нарны өнгө, шинэ санааг төрүүлж, хэрэгжүүлэх импульс өгнө, мөн орчиндоо түргэн дасч, бухимдлаас зайлсхийхэд тустай.

Шар өнгө: Нарны өнгө, энэ бол амьдрал, гэрэл, дулаан. Ажиллах чадварыг нэмэгдүүлж, сэтгэл санааг сэргээдэг, ходоод , нойр булчирхай, гэдэсний ажиллагааг идэвхжүүлж, цөс ялгарахад нөлөөлж, ходоодны хүчиллэгийг бууруулдаг.

Ногоон. Дулаан , хүйтэн өнгөний завсарт оршдог тул нэгэн зэрэг тайвшруулж бие сэргээдэг. Энэ бол мөнхийн залуу, сэргэн мандлын билэг тэмдэг, ая тухтайг илтгэдэг. Зүрхний хэмнэлийг тогтворжуулж, релаксаци, судасны спазмыг намдаадаг. Архаг өвчний үед сайхан тайвшруулдаг.

Цэнхэр: Шар өнгө шиг үйлчилдэг, биеийн болон оюуны ухааны ажиллагааны идэвхжлийг нэмэгдүүлж, өдөөгдөх ба тормозлох процессыг тэнцвэржүүлж, ажлын чадварыг дээшлүүлнэ.

Хөх:Тэнгэрийн өнгө, шөнийн араатнаас бусад бүх амьд амьтанд хамгийн аюултай үе шөнө болох дөхөж байгааг сануулдаг. Нойр хүрч хөдөлмөрийн чадвар буурах, орон гэртээ татагддаг.

Ягаан: Байгальд их ховор тохиолддог өнгө. Энэ өнгө ямар нэг ер бусын нууцлаг хүлээлтийг бий болгохын зэрэгцээ хөдөлгөөн саарч, цочролд орох нь багасдаг.

Зарим тохиолдолд хүн өөрийн амьдралд учирсан явдлаас болж, өнгөтэй холбоотой болзолт рефлекс үүсч болзошгүй. Жишээ нь ногоон зүлэг дээр бусдын халдлагад өртсөн хүн дараа нь ногоон өнгөнд их таагүй ханддаг болж болзошгүй.

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж