Brittany Murphy-гийн нөхөр нас баржээ

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Brittany Murphy-гийн нөхөр нас баржээ

Америкийн нэрт жүжигчин, дуучин Brittany Murphy өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-нд 32 настайдаа өвчний улмаас нас барсан.
Энэхүү эмгэнэлт явдаас таван сарын дараа буюу өнгөрсөн ням гаригт түүний нөхөр кино зохиолч Simon Monjack-ыг Лос-Анжелес дахь гэртээ нас барсан байхыг олжээ.
Түүний цогсцонд задлан шинжилгээ хийхээр болсон ба задлан шинжилгээний хариу гарангуут дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ хэмээн мэдэгджээ.
Ойр дотны хүмүүс нь түүнийг эхнэрээ нас барсны дараа сэтглэл санаагаар ихэд унан, хүнд байдалтай байсан хэмээн ярьсан байна.
Түүний үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа ч эхнэрийнхээ араас сэтгэлээр хэт унаснаас болж, амиа хорлосон байж болзошгүй хэмээн урьдчилан дүгнэж байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж