“Хашаа”-нд 35,8 сая төгрөг зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

“Хашаа”-нд 35,8 сая төгрөг зарцуулжээ

“Хашаа-2” нэгдсэн арга хэмжээ эхлээд нэг сар гаруй болж байгаа билээ.
Энэхүү арга хэмжээий хүрээнд нийт 203 ТҮЦ, контейнер, тоосгон гарааж,
хашаа, хайс, модон амбаарыг буулган газар чөлөөлөөд байгаа аж.
Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд энэ ажлын зардалд 35,8 сая төгрөг
зарцуулжээ. Нүүлгэн шилжүүлэхэд оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарч,
хүндрэл учруулаад байсан Баянзүрх, Чингэлтэй, Баянгол дүүргийн нийт
зургаан байршил дээр холбогдох албаны хүмүүс очиж танилцан, иргэдтэй
уулзаж, газар чөлөөлөхийг мэдэгдсэн байна. Нийслэлийн хэмжээнд
зөвшөөрөлгүй барьсан гарааж, павильон, нийтийн эзэмшлийн зам талбайг
хаасан хашаа, хайс зэрэг нийт 273 байршилд 1535 зөрчил байгаа юм.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж