Дизель түлшний үнэ нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Дизель түлшний үнэ нэмэгдлээ

Шатахуун импортлогч компаниуд үнээ
нэмэх тухай мэдээлэл бид өмнө нь хүргэж байсан. Харин өнөө өглөөнөөс
дизель түлшний үнийг нэмжээ. Өмнө нь 1300 төгрөгийн үнэтэй байсан түлш
өнөө өглөөнөөс 1395 төгрөг болжээ. Харин бусад бензиний үнэ хөдлөөгүй
байна. Дизелийн үнийг “Содмонгол”, “Петровис” болон “Шунхлай” компани
нэмсэн ба “Магнай трейд” компани нэмээгүй байна.
Үнэ нэмсэн
шалтгааныг компаниудын маркетингийн менежерүүдээс тодруулахад, дизель
өндөр үнээр ирж байна, мөн Засгийн газрын хуралдаанаар онцгой албан
татвар өөрчлөгдсөнгүй гэх хариуг өгч байна.
Хамгийн сүүлд авсан
мэдээллээр ирэх бямба гаригаас импортлогчид дизель түлшний үнийг нэмнэ
гэж ярьж байсан боловч долоо хоногийн дундуур тэд үнээ ийн нэмлээ. Энэ
нь том оврын автобус, микроавтобус буюу нийтийн тээвэр, жийп болон газар
тариалан эрхлэгчдэд нөлөөлөх үнэ юм.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж