“БНАСАУ үүнээс хатуу арга хэмжээ авах болно”

Хуучирсан мэдээ: 2013.02.13-нд нийтлэгдсэн

“БНАСАУ үүнээс хатуу арга хэмжээ авах болно”

БНАСАУ-ын хийсэн цөмийн туршилтын талаар АНУ, ОХУ, БНХАУ –аас гадна Европын холбоо, Франц, Австрали, Өмнөд Солонгос, Японы эрх бүхий хүмүүс эсэргүүцсэн мэдэгдэл гаргаад байгаа. Харин ийн эсэргүүцсэн мэдэгдлийн эсрэг БНАСАУ-ын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч дараах мэдэгдлийг хийсэн байна. Уг мэдэгдэлд “БНАСАУ-ын хийсэн гурав дахь удаагийн газар доорх цөмийн туршилт бол БНАСАУ-ыг дайсагнаж байгаа АНУ-д чиглүүлэн хийсэн өөрийгөө хамгаалах арга хэмжээ болно. БНАСАУ нь цөмийн туршилт хийх шаардлага болон төлөвлөгөө байгаагүй. Гэвч АНУ нь БНАСАУ-ын дагуул хөөргөх эрхийг үгүйсгэж, уг эрхэнд халдсанаар БНАСАУ-ыг тэсвэрлэхийн аргагүй байдалд хүргэлээ. Энэ удаагийн цөмийн туршилт нь БНАСАУ-ын цэрэг, ард, улс орны бүрэн эрхээ хамгаалах шийдвэр, зориг болон хүчин чадлыг харууллаа. Энэ удаагийн цөмийн туршилт нь БНАСАУ-ын авч буй эхний удаагийн урьдчилсан арга хэмжээ болно. Хэрэв АНУ нь цаашид БНАСАУ-ыг дайсагнасан байдлыг үргэлжлүүлсээр байх аваас БНАСАУ-ын зүгээс үүнээс хатуу хоёрдугаар, гуравдугаар шатны арга хэмжээг авах болно. АНУ нь БНАСАУ-ын дагуул хөөргөх эрхийг хүндэтгэж, байдлыг тогтворжуулах, эсвэл үргэлжлүүлэн дайсагнах бодлого баримтлаж нөхцөл байдлыг хүндрүүлэх эсэх нь АНУ-ын өөрийнх нь сонголт болоод байна” гэжээ.

Б.ЭНХМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж