Тайландад 17 босогчийг хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.13-нд нийтлэгдсэн

Тайландад 17 босогчийг хөнөөжээ

Тайландын өмнөд хэсгийн Наратхиват мужийн Бачо дүүрэгт орших цэргийн бааз руу өнөөдөр өглөө босогчид халдах үеэр 17 босогч амь үрэгдсэн байна. Тайландын цэргийн албаныхны мэдээлснээр лазерын төхөөрөмжтэй буу болон гар аргаар хийсэн тэсрэх бөмбөгөөр иж бүрэн зэвсэглэсэн 50-60 тооны босогч үүрээр гэгээ ороогүй байхад цэргийн бааз руу дайралт хийжээ. Цэргүүд болон босогчдын хооронд болсон ширүүн тулалдааны үеэр хэд хэдэн цэрэг гэмтэж, шархатсан байна. Тайландын албаныхны үзэж буйгаар энэхүү халдлагыг үйлдэгчид нь лалын салан тусгаарлах бүлэглэлийн босогчид гэнэ. Лалын босогчид цэргийн баазад халдах болсон шалтгаан нь өнгөрсөн нэгдүгээр сард Тайландын дотоодыг хамгаалах армийн цэргүүд тэдний толгойлогчдын нэгийг баривчилсантай холбоотой байж магадгүй юм байна.

Хэдийгээр Тайландын хүн амын ихэнхи хувийг буддын шашинтнууд эзэлдэгч Малайз улстай хиллэдэг тус улсын өмнөд хэсгийн гурван мужид ихэвчлэн лалын шашинтнууд оршин суудаг аж. Түүнчлэн эдгээр мужуудад өнгөрсөн 2004 оноос лалын шашинтнууд бослог, үймээн гаргах болсноос Засгийн газраас тус мужуудад цэргийн хүчийг тархаан байршуулах болжээ. 

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж