Ухаалаг гар утасны хамгийн тулгамдсан асуудал болох батерейны асуудлыг Америкийн Epiphany Labs компани шийдэх гэнэ.
Тус компани аяганы тавиур шиг хэлбэртэй халуун, хүйтнийг ашиглаж гар утсыг цэнэглэх суурь бүтээжээ.
Уг суурь нь улаан цэнхэр 2 талтай ба улаан талд нь халуун уух зүйл кофе цай зэргийг тавих бол цэнхэр талд нь хүйтэн пиво мөстэй ундаа зэргээ тавих зориулалттай аж.
Суурь дээрээ аягатай уух зүйлээ тавиад USB холбогчоор гар утастайгаа холбоход таны утас цэнэглэгдэж эхлэх гэнэ.
Ирэх жилээс худалдаанд гаргахаар төлөвлөж буй энэхүү цэнэглэгч суурийн үнэ 60 орчим евро байх бололтой.
Т.ТҮВШИН