
Үнэ нэмсэн шалтгааныг компаниудын маркетингийн менежерүүдээс тодруулахад, дизель өндөр үнээр ирж байна, мөн Засгийн газрын хуралдаанаар онцгой албан татвар өөрчлөгдсөнгүй гэх хариуг өгч байна.
Хамгийн сүүлд авсан мэдээллээр ирэх бямба гаригаас импортлогчид дизель түлшний үнийг нэмнэ гэж ярьж байсан боловч долоо хоногийн дундуур тэд үнээ ийн нэмлээ. Энэ нь том оврын автобус, микроавтобус буюу нийтийн тээвэр, жийп болон газар тариалан эрхлэгчдэд нөлөөлөх үнэ юм.
Б.БЯМБАА