
АУТЗЗБХХ нь хүн амын амьжиргааны төвшинг дээшлүүлэхийн төлөө бүхий л хүчин чадлаа чиглүүлэх болно. Өнгөрсөн жилийн хугацаанд тус хороо дотоодод болон гадаадад нутаг нэгтнүүдийнхээ эв нэгдлийг бэхжүүлэхээр идэвхтэй ажиллалаа.
АУТЗЗБХХ-ны хүчин зүтгэлийн үр дүнд улс орны үзэл суртал ба улс төрийн үндэс ихээхэн бэхжлээ.
2010 онд АУТЗЗБХХ нь Хятадын эдийн засгийн эрчимтэй хөгжил, тогтвортой байдлыг хангахын тулд шургуу ажиллах ёстой гэж Цзя Циньлинь хэлэв.
АУТЗЗБХХ-ны санаачилгаар XXI зууны IV дэх чуулга ирэх есдүгээр сард Бээжин хотноо болно гэж чуулганы хуралдааны хэвлэлийн төлөөлөгч Жао Цижэн сэтгүүлчдэд мэдээлэв. Уг чуулга 1996 оноос эхлэн таван жилд нэг удаа болж иржээ.
