“A sound” хамтлагийн гэгээн хайрын өдөр дурлалт хосуудад зориулан маргааш “Forever 247” тоглолтоо хийх гэж билээ. “SS club”-т 20.00 цагт болох уг тоглолтдоо зориулан тэд фейсбүүк хуудаснаа уралдаан зарласан юм. Маргааш 12.00 цаг хүртэл тэдний фейсбүүк хуудас дахь тоглолтынх нь зургийг “Share” хийж, хамгийн олон “like” цуглуулсан нэг хүнийг шалгаруулан “Forever 247”-ын хос тоглолтын тасалбараар урамшуулах юм байна.
Гурав дахь жилдээ уламжлал болон хайрын өдөр эгшиглэж байгаа энэ тоглолтод зөвхөн хайр, дурлалын тухай хит дуунууд сонгогджээ. “A sound” хамтлагийн фенүүд хэдийнэ тэсэн ядан хүлээдэг болсон “Forever 247” тоглолтод залуус 20 мянган төгрөгийн тасалбараар саатах бөгөөд “Hi-Fi records”, “Unitel”-ын салбараар тасалбарыг худалдаалж байгаа юм.
Г.ДАША