Оросын нутгаас 145 каратын асар том очир эрдэнэ олджээ. Найман
талст бүхий очир эрдэнэ 35x20x26
мм-ийн хэмжээтэй. Мөн талстуудаас нь шар туяа цацарч харагддаг гэнэ. Үнэт чулууг дуудлага худалдаанд оруулахад сая
гаруй
ам.долларт хүрэх төлөвтэй байгаа талаар очир эрдэнийг олборлосон “Alrosa” компани мэдэгджээ.
Асар том хэмжээтэй уг чулууг нэгдүгээр сарын сүүлээр
Якутаас олсон байна. “Alrosa”
компани өнгөрсөн 2012 онд дээрхээс ч том буюу 158.2 каратын очир эрдэнийг Якутаас
олж шуугиан тарьж байсан билээ.
Э.Хулан