Кейтийн усны хувцастай зургийг нийтлэх үү?

Хуучирсан мэдээ: 2013.02.13-нд нийтлэгдсэн

Кейтийн усны хувцастай зургийг нийтлэх үү?

Италийн “Chi” нэртэй сэтгүүл Ханхүү Уильямийн хөл хүнд эхнэр Кейт Миддлтоны Карибын тэнгист амарч байх үеийн усны хувцастай гэрэл зургуудыг  нийтлэхээр төлөвлөж байгаа тухай эх сурвалжууд мэдээлсэн байна. Дээрх гэрэл зургуудад ганц Кейтийн усны хувцастай зургаас гадна нөхөр Уильямийн хамт далайн эргээр хамтдаа алхаж байгаа хэд хэдэн зураг мөн багтсан аж. Энэ нь 26 настай Кейтийн усны хувцастай, нүцгэн шахуу зургийг нийтлэх гэж байгаа анхны тохиолдол биш юм. Өнгөрөгч онд Францын “Closer” сэтгүүл Кейтийн наранд биеэ шарж байгаа цээж нүцгэн зургуудыг нийтэлж, үүнийх нь төлөө 10 мянган еврогийн торгуулийг тус сэтгүүлд Францын шүүхээс оноож байсан юм.

 “Chi” сэтгүүлийн редактор Алфонсо Сигнорини “Би ямар нэг худалдааны төвийн дарга, захирал биш. Бид  ямар нэг үнэтэй эд зүйлс, материал худалдаалдаггүй. Харин олны анхаарал татахуйц гэрэл зургуудыг зарж ашиг олдог” хэмээн ярьжээ. Сонирхуулахад, “Closer” болон “Chi” сэтгүүлүүд Италийн экс Ерөнхий сайд Силвио Берлусконийн хувийн сэтгүүл бололтой.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж