Lindsay Lohan тэнсэн харгалзах ял авлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Lindsay Lohan тэнсэн харгалзах ял авлаа

Жүжигчин Lindsay Lohan 2007 онд согтуугаар машин жолоодсон хэрэгтэй нь
холбогдуулсан шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болох байсан ч жүжигчин
Францад Каннын наадамд оролцох үеэрээ пасспорт, бичиг баримтаа хулгайд
алдсанаас шүүх хуралд оролцох боломжгүй болон хойшлогдсон.
Тэрбээр
өнгөрсөн бямба гаригт Лос-Анжелес хотноо эргэн ирсэн ба түүний шүүх
хурал өчигдөр болж өнгөрлөө.
Шүүх хурлыг даргалсан шүүгч Marsha Revel
23 настай жүжигчин бүсгүйг тэнсэн харгалзах ял өгөн ялын хугацаанд
долоо хоног тутам архи, согтууруулах ундаа болон мансууруулах
үйлчилгээтэй эмийн сорил өгч байх шийдвэр гаргасан байна.
Долдугаар
сарын 7-нд түүний хэргийг дахин авч хэлэлцэх ба долоо хоног бүр өгөх
сорилын дүн шүүхийн шийдвэрт голлох нөлөө үзүүлэх аж. Хэрвээ дахин
зөрчил гаргалгүй, архи согтууруулах ундааны хэрэглээгээ хязгаарлаж,
өөрийгөө хянаж чадвал түүний тэнсэн харгалзах ялыг дуусгавар болгох
магадлалтай аж.
Даваа гаригийн өглөө эхэлсэн шүүх хуралд тэрбээр 10
минут хоцорч ирсэн бөгөөд нилээдгүй бухимдсан царайтай, цагаан цамц, хар
костюм өмссөн байжээ.
Lindsay долоо хоног бүр сорил өгөх тухай
шүүхийн шийдвэрийг ихэд дурамжхан хүлээж авсан ба удахгүй Техаст кино
зураг авалтдаа орох тухайгаа хэлсэн байна. Түүний өмгөөлөгч Техаст уг
сорилоо өгч байх санал гаргасан боловч шүүгч эрс эсэргүүцжээ.
Шүүгч
Marsha Revel “Энэхүү сорилыг Техаст биш Лос-Анжелест өгөх ёстой” хэмээн
хатуу анхааруулсан байна.
Шүүх хурлын дараа Lindsay Lohan
өмгөөлөгчийн хамт гарч ирсэн ба шүүхийн гадаа цугларсан сэтгүүлчдэд ямар
нэгэн яриа өгөхөөс эрс татгалзан, гэрэл зурагчдаас нүүрээ буруулан
машиндаа суужээ.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж