![](https://news.mn/wp-content/archive1/show/photo/2013/2/71c85221c26399bc/412498c699f9df85big.jpg)
Харин Попын хатан хаан, нэрт дуучин Уитни Хьюстоныг таалал төгссөн гунигт мэдээг зарлаж, түүнд хүндэтгэл үзүүлэх ёслолоор эхэлж байсан өнгөрөгч оны Грэммийг 39.9 сая хүн телевизээр үзэж байжээ. Энэ нь Грэммийн сүүлийн 20 жилийн түүхэнд хамгийн олон үзэгчийг цулуулсан дээд амжилт юм. Түүнчлэн Оскарын шагнал гардуулах ёслол болон “Emmy Awards” “Super Bowl” шоунууд мөн хамгийн олон үзэгчтэй шоунуудын тоонд багтдаг байна. Хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг энэ удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолд нэрт дуучин Адель, Бейонси, Jay-Z, Готье болон “The Black Keys”, “Fun”, “Mumford and Sons” хамтлагууд өөрсдийн уран бүтээлүүдээр шилдэг шагналуудыг тус тус хүртсэн юм.