
Монголын бүх ястнууд цагаан сарыг хэрхэн тэмдэглэдгийг харуулах “Монгол туургатны цагаан сар-2013” наадмыг цагаан сарын шинийн гурван буюу өнөөдөр зохион байгуулахаар товлосон байсан ч гуравдугаар сарыг хүртэл хойшлуулахаар болжээ. “Чингисийн хүрээ” жуулчны баазад болох байсан эл наадмыг “Нэр төр, эрхэмсэг амьдрал” төрийн бус байгууллага, Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай хамтран зохион байгуулж байгаа. Ирэх сарыг хүртэл хойшлуулсан уг баярт 21 аймаг болон Өвөрмонголын хазаар монголчууд болон Тувагаас ч монгол үндэстнүүд оролцохоо мэдэгдээд байжээ.
Д.ЦЭЦЭН