УИХ-ын намрын чуулган завсарласан энэ цагаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тэргүүтэй зарим гишүүд өнөөдөр АНУ-ыг зорьж байна. Тэд Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй шүүхийн шинэчлэлийн бодлоготой холбоотойгоор АНУ-ын зарим мужуудад ажиллаж, туршлага судлах юм байна. Айлчлалын багт Хууль зүйн сайдаас гадна УИХ-ын дэд дарга С.Баярцогт, Л.Цог, гишүүн Д.Ганбат, Ш.Түвдэндорж нар орж байгаа бөгөөд тэд АНУ-ын Вашингтон, Нью-Йорк хотуудад ажиллах аж. Тэдний араас аяллын хоёр дахь ээлжинд цагдаа, прокурорын байгууллагуудын төлөөлөл явах бөгөөд тэд шүүх, хуулийн байгууллагын шинэчлэлийн асуудлаар АНУ-ын холбогдох байгууллагуудтай уулзаж, Монголд хэрэгжүүлж буй эрх зүйн шинэтгэлийн бодлогын талаар санал солилцох юм байна.
Б.ГАЛ