Орос, БНХАУ, АНУ-ууд эсэргүүцлээ илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2013.02.13-нд нийтлэгдсэн

Орос, БНХАУ, АНУ-ууд эсэргүүцлээ илэрхийлэв

БНАСАУ-ын цөмийн туршилтын дараагаар дэлхийн улсууд мэдэгдэл гаргаж, эсэргүүцлээ илэрхийлээд байна. Өмнөх туршилтууд дээр төдийлэн байр сууриа илэрхийлэхээс татгалзаж байсан улсууд ч энэ удаад эрс шийдэмгий байдалтай буй аж.

БНХАУ-ын Гадаад хэргийн яам 12-ны өдөр мэдэгдэл гаргаж “БНАСАУ нь олон улсын хамтын нийгэмлэгийн эсэргүүцлийг үл хайхран, дахин цөмийн туршилт хийж байгаад БНХАУ-ын засгийн газар эсэргүүцэл илэрхийлж байна. Солонгосын хойгт цөмийн зэвсэггүй, Зүүн Хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах нь Хятадын талын хэлбэрэлтгүй байр суурь. Хойд Солонгос цөмийн зэвсэг хэрэглэхгүй байх амлалтандаа хүрч, Солонгосын хойгийн байдлыг улам эмзэг болгох үйл ажиллагаа авахгүй байхыг Хятадын тал эрс шаардаж байна. Солонгосын хойг болон Зүүн Хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах нь талуудын хамтын ашиг сонирхолд нийцнэ. Талууд тэвчээртэй хандаж, хэлэлцээрээр асуудлыг зохицуулж, зургаан талт хэлэлцээрийн хүрээнд Солонгосын хойгийн цөмийн зэвсэггүй байлгахыг зохицуулахыг Хятадын засгийн газар уриалж байна” гэсэн байна.

Мөн 12-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн гаргасан мэдэгдэлд “БНАСАУ-ын цөмийн туршилт хийснийг хатуу шүүмжилж байна. Энэ нь Америк өөрийн болон холбоотон орныгоо хамгаалах зайлшгүй буйг харуулж, шуурхай найдвартай арга хэмжээ авахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалж байна. БНАСАУ гуравдах удаагаа цөмийн туршилт хийсэн нь өдөөлгийн чанартай, бүс нутгийн тогтвортой байдал эвдэж, НҮБ-гийн Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолыг зөрчиж, Солонгосын 2005 оны 9-р сарын зургаан талт хэлэлцээрээр хийсэн амлалтаасаа няцаж, цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэх эрсдэлийг нэмэгдүүлж байна” гэв.

Мөн ОХУ-ын гадаад харилцааны яам нь “Оросын тал Солонгосын энэхүү ажиллагааг буруушааж байна. Энэ туршилт нь урьд нь баллистик пуужин хөөргөсөнтэй адилаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолоос зөрчиж, Солонгосын хойгийн байдлыг хурцатгаж байна” гэсэн байна.

Б.ЭНХМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж