
Хятад улс нь гадны хэрэглэгч төдийгүй дотоодын нүүрсний томоохон үйлдвэрлэгч орон юм. Тус улс нь дотоодын үйлдвэрлэлийн хэмжээгээ 3,66 тэрбум тонн хүргэхийн төлөө нүүрсийг түлхүү үйлдвэрлэсээр ирсэн. Өдгөө Хятадын нүүрсний хэрэглээ дэлхий дахины нийт хэрэглээтэй бараг дүйх хэмжээний гэх бөгөөд цаашид үүнээс илүү нэмэгдэх хандлагатай байна. Хятадын нүүрс импортлогчдын холбооноос мэдээлж байгаагаар бол ирэх гурван жилийн дотор 400-500 сая тонн нүүрс импортлох төлөвтэй хэмээн www.mining.com сайтад онцолжээ.
Э.ГАН