Сэжигтнүүдийг баривчилсан гэх мэдээлэл ташаа гэв

Хуучирсан мэдээ: 2013.02.13-нд нийтлэгдсэн

Сэжигтнүүдийг баривчилсан гэх мэдээлэл ташаа гэв

С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт АНУ-д амьдардаг хоёр монгол залууг сэжиглэн, тэднийг тус улсын хууль хяналтынхан энэ сарын 11-нд баривчилж, саатуулаад байгаа тухай мэдээлэл зарим цахим сайтаар мэдээлэгдэж, олны анхаарлыг татаад байна. Энэ тухай Цагдаагийн ерөнхий газрын албаны эх сурвалжаас тодруулахад “Манай байгууллагаас энэ мэдээллийг үнэн бодитой эсэхийг холбогдох байгууллагуудаас тодруулсан. Тэр мэдээлэл нь ор үндэслэлгүй, ташаа гэдгийг албан ёсоор мэдэгдмээр байна” гэв. 

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж