Ерөнхийлөгч Пиньера 50 жил хамт амьдарсан хосуудад тэтгэмж олгоно

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Пиньера 50 жил хамт амьдарсан хосуудад тэтгэмж олгоно

Чили улсын ерөнхийлөгч Севастьян Пиньера тус орны парламентад ажлаа тайлагнах үеэр гэрлэлтээ батлуулаад 50 жил хамт амьдарсан хосуудад  тэтгэмж олгож байх зорилгоор тусгай сан байгуулах шийдвэр гаргаснаа мэдээлжээ.
Ерөнхийлөгч Пиньера “Төрөлт болон гэрлэлт буурч байгааг  бид зүгээр хараад сууж болохгүй боллоо. Нэг хүүхэд төрж байхад гэр бүлээс гадна олдсон нэг хүүхэд абортад өртөж байна. Иймээс гэр бүлийг бэхжүүлэх, хамгаалах шаардлага гарч байна” гэж мэдээлсэн байна.
Ерөнхийлөгч  “Алтан хуримаа тэмдэглэгсэд болон 50 жилийн турш хамт амьдарсан бүх хосуудад тэтгэмж олгож байх болно” гэж ярьжээ. Тэтгэмжийн хэмжээ болон хэлбэрийг тодруулж хэлээгүй байна.

Эх сурвалж: AFP

Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж