Зуун айлын замаар машин явах боломжгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Зуун айлын замаар машин явах боломжгүй байна

Зуун айлын уулзвараас Сэлбийн гүүр хүртэл 0,3 км авто замыг өчигдрөөс эхлэн хаасан. Ирэх сарын 3-ныг дуустал энэ замыг хааж засварын ажлыг хийх бөгөөд Нийслэлийн авто замын газар, Замын цагдаагийн газрынхан ярилцаад замын хойд урсгалыг хааж, урд урсгалыг нь хоёр чиглэлтэй  болгон хөдөлгөөний зохицуулалт хийсэн. Гэтэл өглөөнөөс эхлэн замын ачаалал эрс нэмэгдэж, бөглөрөл үүсээд байна. Замын цагдаагийнхан олноороо гарч зохицуулж байгаа боловч мэдээлэлгүй байсан жолооч нар маш их бухимдалтай байна.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж