Хаалгач: Ю.Сайнхүү /Сэлэнгэ Пресс/, Б.Ариунболд /Эрчим/, Б.Батсуурь /МУБИС/
Хамгаалагч: Д.Лүмбэнгарав /УБИС/, Ц.Энхжаргал /Эрчим/, Г.Билгүүн /Эрчим/, Э.Мөнх-Эрдэнэ /ФС Улаанбаатар/, Б.Эрхэмбаяр /Эрчим/, Ц.Дарамбаяр /Хоромхон/, Б.Гарьдмагнай /Эрчим/
Хагас хамгаалагч: Н.Цэдэнбал /УБИС/, П.Алтантулга /УБИС/, О.Баяржаргал /ФС Улаанбаатар/, А.Чинзориг /ФС Улаанбаатар/, Х.Цэнд-Аюуш /Хоромхон/, Ц.Мөнх-Эрдэнэ /Хүлгүүд/, М.Төгөлдөр /Эрчим/
Довтлогч: Ц.Түмэнжаргал /УБИС/, Г.Төгсбаяр /Сэлэнгэ Пресс/, Б.Төгсбилэг /Хаан Хүнс Титэм/
Багийн ахлах дасгалжуулагч: С.Эрдэнэбат.
Манай баг гуравдугаар сарын 2-6-ны өдрүүдэд Вьентьян хотын Шинэ Лао Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд Лаос, Шри Ланка, Афганистаны багуудтай өрсөлдөх юм. Хэсэг тэргүүлсэн баг болон хэсгийн хоёрдугаар байраар хамгийн өндөр үзүүлэлттэй шалгарсан хоёр баг дараагийн шатанд шалгарч, улмаар шигшээ тэмцээнд оролцох эрхтэй болно. Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч С.Эрдэнэбатын сонгосон 20 тоглогч өдгөө МХБХ дээр байрлан бэлтгэлээ базааж байна. Шигшээ багийнхан хоёрдугаар сарын 20-нд эх орноосоо мордоно.