Тамхи худалдахгүй өдөр тохионо

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Тамхи худалдахгүй өдөр тохионо

НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор энэ сарын 31-ний өдөр нийслэлийн хэмжээнд тамхи худалдахгүй байхаар болжээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дүүргүүдийн Засаг дарга нар, Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсүүдэд энэхүү тогтоолыг хэрэгжүүлж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг мэдэгдсэн байна. 2002 онд Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон төрийн бус зарим байгууллага, иргэдээс гаргасан санал, санаачилгыг дэмжиж, жил бүрийн тавдугаар сарын 31-ний өдрийг тамхи, эх үрсийн баярын өдрийг архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй, түүгээр худалдаа, үйлчилгээ хийхгүй өдөр болгосон юм.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж