Бейонси, Jay-Z нар Грэммийн шилдгээр тодров

Хуучирсан мэдээ: 2013.02.12-нд нийтлэгдсэн

Бейонси, Jay-Z нар Грэммийн шилдгээр тодров

Лос-Анжелосын “Staples Centre”-т өнгөрөгч ням гаригт зохион байгуулагдсан 55 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолд хөгжмийн ертөнцийн нэртэй гэр бүлийн тоонд зүй ёсоор багтах дуучин Бейонси, Jay-Z нар хамгийн хүндтэй зочин төдийгүй хамгийн хүчтэй өрсөлдөгчийн тоонд  багтаж байсан. Тэд энэ удаагийн Грэммээс нийлээд дөрвөн шилдэг шагналын эздээр тодорсон байна.

Бейонси “Love On Top” тоглолтоороо үндэсний шилдэг R&B тоглолт шагналыг хүртсэн бол түүний нөхөр дэлхийн хөгжмийн ертөнцийн могулын нэг дуучин Jay-Z шилдэг рэп дуу, шилдэг рэп тоглолт, шилдэг “Rap/Sung Collaboration” шагналуудыг тус тус хүртжээ.

 Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж