Бангладешт 16 хүн автобусны ослоор амиа алдав

Хуучирсан мэдээ: 2013.02.12-нд нийтлэгдсэн

Бангладешт 16 хүн автобусны ослоор амиа алдав

Бангладешийн нийслэл Дака хотын өмнөд хэсэг дэх нэгэн гүүрэнд гарсан автобусны ослоор 16 хүн амиа алджээ. Цагдаа нарын мэдээлснээр автобус  Кокс-Базар дүүргийн хийдэд мөргөл үйлдэхээр явж байсан хүмүүсийг тээвэрлэж яваад ийнхүү  гүүр лүү унаж осолдсон байна. Эх сурвалжуудын мэдээлснээр автобусанд нийт 43 хүн зорчиж явснаас 16 нь амиа алдаж, хүнд гэмтэл авсан 15 хүнийг ойролцоох хотын эмнэлэгт хүргэсэн аж.

Бангладешт авто замын осол гарах нь түгээмэл үзэгдэл бөгөөд иймэрхүү ослоор сүүлийн жилүүдэд  олон хүний амь нас эрсдээд байгаа талаар тус улсын албаныхан онцолсон байна. Эдгээр зам тээврийн ослын шалтгаан нь голдуу жолооч нарын анхаарал болгоомжгүй байдал, авто замын чанар муу, олон жил болсон тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос болдог  гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж