Хойд Солонгос туршилт хийснээ хүлээн зөвшөөрлөө

Хуучирсан мэдээ: 2013.02.12-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос туршилт хийснээ хүлээн зөвшөөрлөө

Хойд Солонгост өнөөдөр өдрийн 14:00 цагт 4,9 магнитудын чичирхийлэл үүсч үүнийг АНУ-ын газар зүйн хүрээлэн цөмийн зэвсгийн туршилтын нөлөө гэж мэдээлж байсан нь батлагдлаа. Учир нь Хойд Солонгосын мэдээллийн төв агентлаг жижиг хэмжээний туршилт байсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүнээс ч илүү хүчтэй тэсрэх бөмбөг байгаа, гэхдээ эдгээрийг зөвхөн туршилтад ашиглана гэж мэдээлсэн байна. Яг энэ үйл явдлын дараа Барак Обама гадаад харилцааны бодлого, тэр дундаа Ази руу хандуулах бодлогоо үндсээр нь өөрчилнө гэдгээ мэдэгдсэн юм. “Хойд Солонгосын энэ удаагийн үйлдэл бол зөвхөн эх нутгаа хамгаалах үйлдэл. АНУ болоод бусад улс орнуудаас хамгаалах үйлдэл бөгөөд энхтайвныг огт зөрчөөгүй алхам юм” гэж Хойд Солонгосын мэдээллийн төв агентлаг мэдээлжээ. АНУ-ын газар зүйн хүрээлэн дунджаар 10 килотоны хүчтэй цөмийн зэвсэг туршсан гэж мэдээлж байгаа аж. Хойд Солонгос улс 2006 оны аравдугаар сард нэг килотоны хүчтэй цөмийн зэвсгийг анх газар доор туршиж байсан бөгөөд 2009 оны тавдугаар сард хоёр дахь туршилтаа хийсэн юм. Хоёр дахь туршилтад хоёр килотоны хүчтэй хоёр тэсрэх бөмбөг ашигласан билээ.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж