Нэрт аялагч Риплей Давенпорт Монгол дахь аяллаа эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Нэрт аялагч Риплей Давенпорт Монгол дахь аяллаа эхэллээ

Англи улсын иргэн, алдарт аялагч Риплей Давенпорт “Хүн байгальтай нягт холбоотой” уриан дор Монгол Улсын нутаг дэвсгэрээр хийх ганцаарчилсан явган аяллаа энэ сарын 24-нд  эхэлжээ. Дорнод аймгийн Чойбалсан хотоос Баян-Өлгий аймгийн Өлгий хот хүртэлх нийт 2750 км замыг 90 хоногийн хугацаатайнд зөвхөн ганцаараа явган аялах аж. Риплей Давенпорт Монголд хийх энэ аялалдаа гурван жил гаруй хугацаанд бэлтгэж, олон спонсор байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцсон байна. Үүний дотор аяллынхаа турш баримтат киноны зураг авалт хийж, уг киногоо DISCOVERY CHANNEL сувгаар 2011 онд цуврал болгон гаргахаар төлөвлөгдсөн нь олны сонирхлыг татаж байгаа гэнэ.
Түүний энэ аялал амжилттай болбол аяллын төгсгөлд DISCOVERY CHANNEL сувгийнхан биечлэн хүрэлцэн ирж, кино бүтээх юм. Монгол орныг дэлхийд сурталчлан таниулахад хувь нэмэр болох үүднээс энэ аялалд “Изинис эйрвейз”, “Говь”, “Визит Монгол” зэрэг компани, “Роял хаус” зочид буудал зэрэг Монголын компаниуд ивээн тэтгэгчээр оролцож байгаа юм. Риплей Давенпорт манай нутгийн аль хэсэгт явааг та http://www.mongolia2010.com/route.html хаягаар зочилж харах боломжтой гэнэ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж