![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2012/6/b987106a426e6270/f0c5adfb3c500bd1original.jpg)
Түүнчлэн цагаан сараар бүх өрхийн эмнэлгүүд 10.00-16.00 цагийн хооронд иргэдэд үйлчилж байгаа.
Сар шинийн баярын үеэр төрөл бүрийн хордлого, ялангуяа хоолны хордлого, архины хордлого, гэдэсний халдварт өвчин, осол гэмтэл, осголт, хөлдөлт нэмэгдэх хандлагатай байдаг учраас Нийслэлийн эрүүл мэндийн газраас иргэдийг баяраар архи дарс согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, архиар шахах зэрэг соёлгүй зангаас татгалзах, уусан үед хамт яваа архи хэтрүүлэн хэрэглэсэн хүнээ заавал гэрт нь хүргэж өгөх, хүнсний бүтээгдэхүүний чанар, стандартыг шалгах хэрэгтэйг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байгаа билээ.
Цагаан сараар эмнэлгүүдийн ажиллах цагийн хуваарийг хүргэе:
- Нийслэлийн эрүүл мэндийн газар. Утас: 320981 /24 цагаар Хариуцлагатай жижүүр ажиллана/
- Бүх өрхийн эмнэлгүүд. /10-16 цагийн хооронд хооронд ажиллана/
- Дүүргүүдийн гэмтэл, дотор, шүдний кабинет. /10-16 цагийн хооронд ажиллана/
- Дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд. /24 цагийн турш өвчтөн хүлээн авна/
- Яаралтай тусламжийн төв “103”./24 цагаар нэмэлт эмч, машин гарна/
- Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв /10-16 цагийн хооронд ажиллана/
- Дүүргүүдийн хүүхдийн түргэн./24 цагаар нэмэлт эмч, машин гарна/