
Цагаан сарын баярын өдрүүдэд тээврийн хэрэгслийг дугаараар нь хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах дүрмийг түр цуцалсан. Энэ дагуу энэ сарын 9,10-ны бямба, ням гараг, Цагаан сарын баярын шинийн нэгэн, хоёрны өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байгаа билээ. Харин шинийн гурван буюу маргаашаас албан ёсны ажлын өдөр эхэлж байгаа учраас журам ердийнхөөрөө үйлчилж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, маргааш 3,8 цифрээр төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцохгүй. Цагаан сарын баяр үргэлжилж байгаа энэ өдрүүдэд Замын цагдаагийн ерөнхий газрын албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллан замын хөдөлгөөний ачаалал ихэсч түгжрэл үүсгэдэг гэр хорооллын замуудад хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа юм.
Б.МАРАЛ