Свердловскийн төлөөлөгчидтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Свердловскийн төлөөлөгчидтэй уулзав

ОХУ-ын Свердловск мужийн Амбан захирагч Мишарин Александр Юрьевич тэргүүтэй төлөөлөгчдийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр хүлээн авч уулзлаа. Сүүлийн жилүүдэд гадаад харилцаандаа эргэлт гаргаж байгаа Екатеринбург ОХУ-д эхний тавд багтдаг том хот бөгөөд манай улсаас олон зуун залуус тэнд боловсрол, мэргэжил эзэмшсэн билээ. Улаанбаатарын мээр ч мөн тэнд боловсрол эзэмшсэн нэгэн бөгөөд тэрбээр хоёр хотын харилцаанд шинэ, шинэ боломжууд байгааг хэлээд үүнд хотын гэр хорооллыг барилгажуулах ажилд Екатеринбургийн барилгачдыг оролцуулах, монгол инженерүүдийг тус хотод давтан сургах зэрэг ажлуудыг дурдлаа хэмээн Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж